Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Баяр бүлгийнхээ хуралд оролцлоо

Улс төрийн ертөнцийн өрнөл хаашаа эргэхийг “тодорхойлж” байгаа хүн бол МАХН-ын дарга С.Баяр. Тэр намын даргын албаа өгөх үү, үлдэх үү гэдэг нь олон нийтийн анхааралд  байна. Маргааш МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, зарим нэг “сэжүүр” гаргах учиртай. Юутай ч тэрбээр эх орондоо ирснээс хойш өнөөдөр хоёр дахь удаагаа Төрийн ордонд “зочлов”. Тиймээс Оюутолгой, Тавантолгойн орд тойрсон мэдээллээс гадна сэтгүүлчдийн сонирхлыг татсан “объект” нь тэр байв.
Нүүрээрээ багахан шуугдсаныг эс тооцвол С.Баяр хэвийн харагдаж байлаа. Тэрбээр Д.Лүндээжанцангийн өрөөнд 20 гаруй минут болсны дараа Бүлгийнхээ хуралд оролцохоор явсан юм. Хурлын дундуур МАХН-ын дарга цай уухаар буфет рүү явж, зураглаач, гэрэл зурагчдад боломж олгосон ч ярилцлага өгөхийг хүссэнгүй.

 


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.