Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бээжин- Эрээний чиглэлийн автобусанд монгол залуу нас баржээ

Бээжин- Эрээний чиглэлийн автобусанд 20-25 насны монгол хүн нас барсан хэрэг өнгөрсөн сарын 17-нд гарчээ. Талийгаач автобусанд сууж явахдаа хятад шар айраг ууж байсан тухай түүнтэй хамт явж байсан нэгэн иргэн ярилаа. “Түүний уусан шар айраг хортой байсан” хэмээн хардаж байгаагаа ч тэрээр нуугаагүй байна. Учир битүүлэг шалтгаанаар нас барсан залууг Эрээнд аваачиж задлан шинжилгээнд оруулахаар болсон ч хамт явсан зорчигчид талийгаачийн эд эрхтэнийг наймаалчихаж магадгүй гэж болгоомжлон зөвшөөрөөгүй байна. Хохирогч уусан шар айрагнаасаа хордсон уу, эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Бидэнд ийм мэдээлэл албан ёсоор ирээгүй” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.