Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний сан байгуулагдлаа

Тэргүүн хатагтай Х.Болормаагийн санаачлагаар, хорт хавдартай тэмцэх “Итгэл” Хавдаргүй монгол Үндэсний сан байгуулагдлаа.
Хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдартай тэмцэх асуудалд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулж, тухайн асуудлыг шийдвэрлэхэд бүхий л талын дэмжлэг, оролцоог бий болгоход тус сангийн зорилго оршиж байна.
Энэхүү санг  Тэргүүн хатагтай Х.Болормаа тэргүүлж,гүйцэтгэх захирлаар нь ЭМЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Отгонжаргал ажиллах юм. Удирдах зөвлөлд нь Австри улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ЕТГ-ын албаны дарга Э.Содонтогос, ХТҮТ-ийн дарга М.Тогтохням, , ХСҮТ-ийн орлогч захирал Г.Пүрэвсүрэн, ХСҮТ-ийн орлогч захирал Г.Навчаа ЭНЭШТ-ийн хүүхдийн хавдрын эмч Г.Чимгээ, Клиникийн нэгдсэн 1-р эмнэлгийн бөөрний эмч Д.Баян-Өндөр, тус эмнэлгийн радиологийн эмч Э.Ундрах-Эрдэнэ, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн эмч Э.Амарсанаа, Хувийн эмнэлгүүдийн холбооны Ерөнхийлөгч З.Мэндсайхан, эмч Ш.Батбаяр нарын мэргэжлийн хүмүүсээс гадна Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Монгол Улсын гавъяат жүжигчин Б.Сарантуяа, Гал голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Сарангэрэл, яруу найрагч Ц.Хулан, Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Н.Нанзаддорж, “За” ТББ-ын тэргүүн Г.Ганхүү, Хатагтай нарын холбооны тэргүүн Б.Базарханд, “Монос” группын захирал Л.Эрдэнэчимэг, “Содбилэг” сангийн тэргүүн Б.Батцэцэг нарын зэрэг манай улсын нийгэм соёлын салбарын зүтгэлтнүүд  сайн дураараа нэгдэн ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on ““Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний сан байгуулагдлаа