Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орост цуврал халдлага гарч, 12 офицер алагдав

ОХУ-ын тогтворгүй газруудын нэг болох Дагестаны Кизляр хотод өчигдөр цуврал дэлбэрэлт болж, цагдаагийн 12 офицер алагдаж, 18 хүн шархадсан байна. Эхний бөмбөгийг өглөөний 08.30 цагт амиа золиослогч этгээд Дагестаны Дотоод хэргийн яамны салбарын гадаа дэлбэлсэн бол хоёр дахь бөмбөгийг амиа золиослогч хэргийн газар цуглараад байсан хүмүүсийн дунд дэлбэлжээ. Энэ үеэр хэргийн газарт ирээд байсан Кизляр хотын цагдаагийн газрын дарга, хурандаа Витали Ведерников алагдсан байна.

Амиа золиослогч этгээд цагдаагийн дүрэмт хувцастай байсан аж. Дагестаны Дотоод хэргийн сайд “Эхний бөмбөг дэлбэлсэн этгээдийг цагдаа нар зогсоох гэж оролдсон. Замын цагдаа нар уг машины араас хөөж гүйцэх үеэр бөмбөгөө дэлбэлж амжсан” гэж зурагтаар хийсэн тайлбартаа өгүүллээ. ОХУ-ын нийслэл Мосвад амиа золиослогчид цуврал халдлага үйлдэн 39 хүний аминд хүрсний дараа улс даяар хүчлэн хамгаалалт зарлаад байна.

Шинжээчид зургаан жил орчим амгалан тайван байсан Москва дахин айдаст автаж, терроризм заналхийлж эхэллээ хэмээн дүгнэж байна. Чеченьтэй хил залгаа Дагестанд салан тусгаарлагч, алан хядагчид үйл ажиллагаагаа идэвхжүүлж, өнгөрсөн оны зургадугаар сард Дотоод хэргийн сайд нь алагдсан. Кизляр нь Чеченьтэй хил залгаа хот юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.