Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амласан мөнгөний эх үүсвэрийг олох үүрэг Засгийн газарт өгчээ

УИХ-ын намын Бүлгүүд өчигдөр хуралдлаа. МАХН-ынхан сонгуулийн үеэр ард түмэнд өгсөн амлалтаа энэ өдрүүдэд эргэн санасан байна. Амласан мөнгөнийхөө эх үүсвэрийг Оюу толгой, Тавантолгойн ордоос олох үүргийг тэд Засгийн газарт өгчээ. Бүлгийн хуралд Ерөнхий сайд С.Батболд зарим дэд сайдын хамт оролцсон аж. Мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ч байлцжээ. Засгийн газар намуудын амлалтыг яаж хэрэгжүүлэх асуудлыг энэ долоо хоногт буюу лхагва гаригт болох хуралдаанаараа хэ лэлцэх үүрэг хүлээв. Бүлгийн хуралдаанаар ги шүүд орон ну тагт ажилласан, иргэд юу хүсэж байгаа, ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар мэдээлэл хийжээ. Тиймээс ам лалтаа хэрхэн хэрэгжүүлэх, “хоёр толгой”-гоос айл бүрт нэг ажл ын байр бий болгох, малгүй болсон иргэдийг малжуулах, “Монгол мал” хөтөлбөрийн төслийг яаралтай өргөн барих, төсөвт тодотгол хийх эх үүсвэр олох гэх мэт асуудлыг хуралдаанаараа хэлэл цэхийг С.Батболдод үүрэгдсэн байна. Бүлгийн дарга Д.Лүндээ жанцангаас сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа. Оюутолгойн гэрээтэй холбоотой эргэлзээтэй асуудлуудыг магадалж, сайд нараас тодорхой мэдээлэл сонсоод энэ долоо хоногтоо Байнгын хороогоор хэлэлцэж, нийтэд мэдээлэх гэнэ.

-Танай намын дарга С.Баяр бүлгийн хуралд оролц сон уу. Хэзээ ажилдаа орох вэ. Биеийн байдал нь хэр байгаа бол?

-Би бүлгийн даргын хувьд С.Баярын талаар байнга мэдээ лэл авч байгаа. Эмчлүүлж бай гаад өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга сая биеийн байд лынх нь талаар мэдээлэл хийсэн. Удахгүй ажилдаа орох байх. Бүлгийн гишүүд цаг тов лож байгаад намын даргатай уулзана.

-Намын даргыг солих тухай яриа гараад байгаа. Энэ асуудлыг гишүүд хөндсөн үү?

-Дотоод асуудал яриагүй. Удирдах зөвлөлөөс Бага хурлыг товлоно. Уг хурлаар мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж бай гааг нэг бүрчлэн ярина.

-Намууд сонгуулиар өгсөн амлалтаа хэрэгжүүлээгүй учир УИХ-ыг тараах жагсаалыг АНАТХ-ноос зохион байгуулах гэж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бид хийх ёстой ажлаа хийнэ. Гэхдээ санхүүгийн хүнд нөхцөл тохиолдсон шүү дээ. Одоо эх үүсвэрээ судлах хэрэгтэй байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on “Амласан мөнгөний эх үүсвэрийг олох үүрэг Засгийн газарт өгчээ