Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ассалаумаликум ноён ерөнхийлөгчөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнгөрсөн долоо хоногийн эхээр  баруун түмний нутаг Баян-Өлгий аймагт хоёр хоног ажиллаад ирэв. Үүний сацуу  Казах  ард түмний Наурызид хүндтэй зочин нь байж, уламжлалт баяраас нь сэтгэл хуваалцаад зогссонгүй, Буянт, Сагсай сумын иргэд, малчидтай уулзан чин сэтгэлээсээ ярилцан, нутгийн ардын санал бодлыг сонсож, орон нутгийн өвөлжөө, хаваржаатай танилцсан юм. Казак түмэн Наурызын баяраар эрхэм хүндтэй зочноо угтахдаа шашу цацдаг заншилтай. Наурыз баяр ч бас парадтай. Энэ содон жагсаалдаа Баян-Өлгийчүүд Казах ард түмний түүхэн замналыг он цагаар нь харуулжээ.Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Буянт сумынд сайн малчин Б.Амаржаргалын хот айлын хаваржаатай танилцлаа. Шинэ төлийн цангинасан дуутай угтсан Малчид Ерөнхийлөгчид малаа эсэн мэнд өсгөж, нэг ч төлийн гарзгүй бойжуулж байгаагаа баяртай ярьж байлаа.Наурызийн баяраар зөвхөн эрчүүд нь хоорондоо золгодог аж. Ерөнхийлөгч очсон газар бүрдээ баримтлах гол бодлогоо танилцуулан, үндэсний  аюулгүй байдлыг бэхжүүлэх, шударга хууль ёсыг тогтоох, төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэний оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, байгал орчноо хамгаалах талаар түлхүү анхааран ажиллахаа илэрхийлж байв. Иргэд  ажлын байрыг нэмэгдүүлэх , амьжиргааны өртөг өндөртэй хязгаар бүс нутагт “бүсийн нэмэгдэл” олгуулах , үндэсний үйлдвэрийг сэргээх, оюутны сургалтын тэтгэлгийн асуудлыг шийдүүлэх тухайд санал бодлоо илэрхийлж, хүсэлт гаргаж байлаа. 3 дугаар сарын 23- өдөр Сагсай сумын малчин М.Хатайнд ерөнхийлөгч айлчиллаа.

 Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.