Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гудамжнаас олсон мөнгөө эргүүлэн өгөхийг хүсжээ

АНУ-ын Охайо мужийн зарим иргэдэд гуравдугаар сарын 27-нд ихээхэн аз дайрсан гэнэ. Бэлэн мөнгө тээвэрлэж явсан машинаас 100.000 доллартай цүнх унаж задарснаас мөнгө нь гудамжаар хийсч, ойр орчимд нь байсан хүмүүс түүж авчээ. Болсон явдлын тухай сайн санаат нэгэн иргэн 911-д мэдээлсэн ч цагдаа нарыг ирэхээс өмнө хүмүүс олзоо аван талийжээ. Тэр хавьд байсан машинтай болон явган зорчигчид мөнгийг уралдан түүж байгаа дүрс л гудамжинд байрлуулсан камерт үлдсэн агаад цагдаа нар ердөө 10.000 доллар л олсон гэнэ.
Цагдаагийн газар хүмүүст хандан түүж авсан мөнгөө сайхан сэтгэл гарган буцааж өгөхийг хүсээд, камерийн бичлэгнээс тэдний хэн болохыг нь тодруулахаар ажиллаж буйгаа хэлсэн байна. Харамсалтай нь мөнгө авсан “азтануудаас” нэг ч хүн цагдаагийн газарт хандсангүй.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.