Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

30 наснаас хойших жирэмслэлт

Орчин цагийн эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, эрчүүдээс дутахааргүй нийгмийн үйл ажилгаанд оролцон амжилт гарган завгүй гүйх болсон. Хамгийн түрүүнд  сургуулиа төгсөж, дараагаар нь карьертай болож, мөнгө цуглуулж, тэгээд хүүхэд төрүүлэх асуудлыг шийддэг.  Харамсалтай нь, эмэгтэйчүүд хөгшрөх тусам жирэмслэлт, хүүхэд тээх, төрүүлэх нь хүндрэлтэй байсаар байна.

Ялангуяа их хотын стресс болон экологийн муу нөхцөлд амьдран суугаа эмэгтэйчүүдэд илүү их хамааралтай. Урьд нь эмч нар анхны хүүхдийг 25 наснаас өмнө гаргахыг зөвлөдөг байсан бол орчин үед энэ нь тийм ч чухал асуудалуудын нэг байхаа больжээ.

Жирэмслэлт хүндрэлгүй, хүүхэд эрүүл төрөх боломж хүн болгонд бий.

Үүний тулд мэргэжилтэнүүдийн зөвлөгөөг сайн дагах хэрэгтэй. Харин карьер нь өсөж, хүүхэдтэй болох гэж яараагүй эмэгтэйчүүдэд зөвлөхөд:

1.    Ойр дотны хүмүүсийн тань дэмжлэг юу юунаас ч илүү чухал.
2.    Та өөрийн болон ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаг бол  хагас жилийн өмнөөс жирэмслэлтээ төлөвлөх хэрэгтэй.  Оройтож жирэмслэх нь  эмэгтэйчүүдийн бие мах бодид их дарамт учруулдаг. Энэ үед архаг өвчин сэдэрдэг учраас үзлэгт орж, эмэгтэйчүүдийн эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй.  Үүнээс гадна эрүүл мэнд, хооллолт, муу зуршил, амьдралын хэв маягтаа онцгой анхаарал тавих шаардлагатай.
3.    Хэрвээ та тамхи татдаг, түүнээсээ гарч чадахгүй бол тамхиа хаяаад хэрэггүй. Үүний оронд никитоны бага агууламжтай тамхи хэрэглэхийг мэргэжилтэнүүд зөвлөж байна.
4.    30 наснаас хойш жирэмсэлсэн бүсгүйчүүд сэтгэц нь их тогтворгүй байдаг. Тиймээс сэтгэцийн эмч нартай зөвлөлдөхөд илүүдэхгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.