Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэргүүн хатагтайн тухай захидлыг Д.Сүрэнхор бус Японоос бичжээ

-Д.Сүрэнхорыг яллаг даг чаар татаж, цагдан хорих хуг ацааг нь сунгасан гэсэн үү?

-Түүнийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа уржигдар дууссан. Одоогоор УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа. Сэжигтнээр тооцох хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор уржигдар Ганцхудагаас УМБГ-т авчирч яллагдагчаар татаж байгааг танилцуулсан.

-Түүнийг Ганцхудагаас дуртай үедээ гарч гэрийнхэнтэйгээ уулзаж бай гаа талаар за рим хэвлэлд мэдээлсэн. Үнэхээр Д.Сүрэнхор цаг дан хо рих байрнаас дуртай үедээ гарч байгаа юм уу?

-Тийм юм гэж юу байх вэ. Түүнийг Австриас авчирсаны дараа онгоцны буудалд гэр бүлийнхэнтэй нь уулзуулсан. Мөн уржигдар түүнийг яллагдагчаар татаж байгаатай холбогдуулан УМБГ-т авчирч гэрийнхэнтэй нь уулзуулж, хувцсыг нь сольсон. Түүнээс биш дуртай цагтаа Ганцхудагаас гарч, зарим улстөрчтэй уулзсан явдал байхгүй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээгүй.

-Тэрбээр хэргээ хүлээхгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж цагдан хорих байранд өлсгөлөн зарласан гэх мэдээлэл ч байгаа шүү дээ.

-Д.Сүрэнхорыг бусдыг залилан мэхэлсэн, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорихоор болсон. Ганцхудагт өлсгөлөн зарласан гэдэг нь ташаа мэдээлэл. Тэрбээр яамныхаа засварын 73 сая, гадаадад томилолтоор ажиллах шаардлагатай байна гээд дэд сайдаа залилж нэлээд хэдэн сая төгрөг авсан. Мөн нэр бүхий гурван иргэнээс гурван саяас дээш төгрөг залилан мэхэлсэн, барьцаанд яамны эд хөрөнгө болох гар утас, ноотебүүк, “Ланд круйзер-105” маркийн автомашинаа тавьж нийтдээ 150 гаруй сая төгрөгийн хохирол учруулснаа хүлээгээд байгаа. Түүний заримаас гэр бүлийнхэн нь төлж барагдуулсан.

-Хэвлэлээр түүний бичсэн гэх захидлыг дахин нийтэлж байгаа. Тэргүүн хатагтай асан О.Цолмон Швейцарийн банкинд их хэмжээний хадгаламжтай гэх захидлын талаар тайлбар мэдүүлэг өгсөн үү?

-Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Н.Энхбаяртай холбоотойгоор Д.Сүрэнхор захидал бичсэн гэх дуулиан дэгдэж байсан. Д.Сүрэнхорыг сэжигтнээр тооцон шалгаж байх үед тэрбээр хоёр удаа мэдүүлэг өгсөн юм. Яллагдагчаар татагдаж өгсөн байцаалтдаа ч, сэжигтнээр байцаагдахдаа ч “Н.Энхбаяртай холбоотой гэх тэр захидлыг бичээгүй” гэдгээ мэдүүлсэн. Сонгуулийн үеэр УМБГ-ын ажилтнууд тэр захидлын талаар шалгасан. Ингээд Д.Сүрэнхорыг хаана байгааг тогтоосон мэдээлэл Интерполоос авсны зэрэгцээ уг захидлыг Японы нэгэн интернэт кафегаас бичсэнийг тогтоосон. Тэр үед Д.Сүрэнхор Японд байгаагүй, өөр оронд байсныг манайхан шалгаж тогтоогоод уг захидлын гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэв. Д.Сүрэнхор 2005 оны аравдугаар сарын 22-нд ҮХЯ-ны барилгын их засварын 73, Олон улсын зах зээл судлалын төвийн 2.5, “Бөөний худалдааны сүлжээ” төслөөс 5.0 саяыг гэх мэтчилэн бэлэн мөнгө болон чекээр нийт 80 сая төгрөг гаргуулж авчээ. Гадаадад томилолтоор ажиллахаар боллоо хэмээн Үйлдвэр худалдааны дэд сайд байсан Я.Содбаатараас хоёр ч төслийн мөнгийг залилж авсан нь шалгалтаар тогтоогдоод байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.