Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Франц, Монголын зохиолчдын уулзалт болно

“Номын Соёлт Ертөнц” байгууллага жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг номын баяраа энэ удаа онцгой тэмдэглэхээр зорьжээ. Энэ удаа Франц улсыг хүндэт зочноор сонгож, тус улсын зохиолч, хэвлэлийн газрын төлөөлөгчдийг урьсан байна. Баярын үеэр Францын алдарт ГрассэФаскэль хэвлэлийн газрын ерөнхий захирал Жан Клод Фаскэль манай улсын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг сонгон өөрийн нэрэмжит шагналаа гардуулах аж.

Тавдугаар сарын 7-9-нд болох номын баярын үеэр Монгол, Францын зохиолчдын уулзалт, үзэсгэлэн худалдаа, орчуулгын хэлэлцүүлэг, гэрэл зургийн үзэсгэлэн болно. Дашрамд дурдахад, энэ жил Монгол Улс Франц улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.