Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүлэг хулгайчид баригдлаа

Айлуудыг хэд хоног судалж, эзэд нь гэртээ байхгүй үед нь хулгай хийгээд цагдаа нарт баригдалгүй гурван жилийн нүүрийг үзэж байгаа бүлэг хулгайчид өнгөрсөн даваа гаригт баригджээ.  Тэд нарийн зохион байгуулалттайгаар ямар нэгэн ул мөр үлдээлгүй хулгай хийдэг тул цагдаагийнхан барьж чадалгүй ийнхүү удсан байна. 

Харин эргүүл хамгаалалтын цагдаагийн албан хаагчид нийт 15 удаа хулгай хийж, дээрэм хийсэн З, Г нарыг үйлдэл дээр нь барьжээ. Тэд нэг айлаас хоёр удаа хулгай хийсэн байна. Баянзүрх дүүргийн иргэн Ш одоогоос гурван жилийн өмнө хоёр залууд гэрийнхээ гадаа гар утас, түрийвчээ дээрэмдүүлжээ. Удалгүй гэрт нь хоёр удаа хулгай орж, үнэт зүйлсээ алдсан аж.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.