Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түнжин хагарсан одод

     Шоу ертөнцийн алдартнууд үе үе түнжин хагарч, заримдаа нэгнийгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог байна. Тэдний зартай хэрүүлийн талаарх мэдээллийг wday.ru сайт эмхтэгсэнийг хүргэе.

 

Мэрайя Кэри – Эминем – Саша Барон Коэн

Тэдний дуэль бүр 2002 оноос эхэлсэн юм. Найман жил үргэлжилсэн энэ хэрүүлийн Детройтын харуудын хороололд ээжтэйгээ амьдардаг байсан цагаан рэппэр эхлүүлсэн юм. Тэр олон дуундаа бусдыг дайрдаг шигээ поп дива Мэрайя Кэриг өдсөн байна. Тэд анх 2002 онд Мэрайягийн „Charmbracelet” цомгийн нээлтэн дээр танилцжээ. Тус цомогт орсон „Clown” дуу нь Эминемийн эгдүүцлийг хүргэж жилийн дараа „Superman” дуундаа поп дивагийн нэрийг оруулжээ. Энэ хэрүүл нь яваандаа хоёр биенээсээ хальж Мэрайягийн нөхөр Ник Кэннон хүртэл хэлмэгдсэн юм. Гэхдээ тэд нүүр тулж маргалдаагүй. Дуугаараа, хэвлэлээр нэг нэгээ дайрч доромжилсоор байсан юм. Мэрайя „ Obsessed” дуугаараа Эминемийг үгүй хийхийг оролдон клип дээрээ түүнийг ихэд шоглосон байдаг бол хариуд Эминем ч зүгээр суусангүй. Др.Дрэйгийн продюсерлэсэн „Warning” дуугаар хариу барьсан юм. Эминемийн цадиггүй авирын золиос болсон хүн зөвхөн Мэрайя биш. Жорж Буш, Жессика Алба, Линдсей, Бритни, Эми Уайнхаусын нөхөр гээд л ер нь бүгдийг нь „оролдсон”. Энэ олон хүнээс түүнд час хийсэн хариу барьсан хүн нь английн инээдмийн жүжигчин Саша Барон Коэн байлаа. 2009 оны MTV-гийн шагнал гардуулах ёслолын шоуны үеэр Бруно / Саша Барон Коэн / нүцгэн өгзгөөрөө  Эминемийн дээр унасан явдал байлаа. Хэдийгээр рэппэр үүнийг урьдаас төлөвлөсөн шоу хэмээн тайлбарлаж байсан ч хүмүүс түүнийг эвгүй байдлаас мултрах гэж заль гаргаж байна хэмээн „хардаж” байгаа юм.

Кортни Лав – Мадонна – Элтон Жон

90-ээд оны эхээр Кортни Hole хамтлагт дуулж нэлээд алдаршсан байна бол Мадонна 28 орны хит парадыг тэргүүлсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдсэн байсан. Тэд адилхан л уран бүтээлийн ургац арвинтай байсан. Удалгүй Кортниг асуудал мөрдөж, Мадоннаг амжилт дагах болсон нь Кортнигийг атаархалыг төрүүлсэн бололтой. Тэрбээр Мадоннагийн имижийг хуулж,   түүнтэй адилхан байхыг орллдог болсон нь попын хатан хааны эгдүүцлийг хүргэж байгаа юм. Зөвхөн хувцас, үс төдийгүй үйлдэл, үг яриаг нь хүртэл дуурайх болсон ба тэдний адилхан төрхийг харуулсан зураг хэдэн арваараа бий.
2004 онд өөрийнх нь аяыг зөвшөөрөлгүй ашигласан гэдэг шалтгаанаар Элтон Жон попын хатан хаанаас харилцаагаа тасалжээ. Тэрбээр Мадоннагийн ёс суртхуунгүй үйлдэлд нь дургүйцсэн захидал илгээсэн юм. Харин Мадонна „Түүний эл үйлдэл хамаагүй. Жинхэнэ жентельмэнээс гарахааргүй инээдтэй авир гаргаж байна” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Анжелина Жоли – Женнифер Энистон

Дур булаам, алдартай, үзэсгэлэнтэй жүжигчид Женнифер Энистон, Анжелина Жоли хоёрын хэрүүлийн алим бол Брэд Питт юм.

Тэри Хатчер-Ева Лонгориа

Евад зориулан тусгайлан хийсэн жигнэмэгээ Тэри зургийн талбайд авчирч байсан тэр цаг нэгэнт өнгөрчээ. „Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны тавдугаар хэсгийн зураг авалт дээр хатагтай нар бие биеэ арай л гэж тэсч өнгөрүүлдэг байжээ. Лонгориа зураг авалтад байнга хожигдож, өөрийн адайр аашаар хамт ажиллагсдаа залхаадаг байв. Түүгээр ч үл барам „Бүх эрчүүд Тэригээс зугтдаг” хэмээн хэнэг ч үгүй ярьдаг байжээ. Тэдний муудалцсан шалтгаан тодорхойгүй боловч бүсгүйчүүд түнжин хагарсан гэдэг нь тодорхой болсон юм. Тэри „Би 2011 он хүртэл гэрээ байгуулчихсан болохоор үүнээс хойш зовлонгоосоо сална даа” хэмээн шүүрс алдан хэлсэн гэдэг.
Виктория Бэкхэм-Женнифер Лопез

Тэдний асуудал нүүрэн дээр нь бичээстэй байдаг. Марк Жэкобсын шоуг зохион байгуулагчид энэ бүсгүйг нэг дор суулгаснаар алдаа гаргасан юм. Пош, Женни одоо бол хоорондоо нэг үг солихоо больсон юм. Өмнө нь тэд сайн найзууд байсан ба 2006 онд Кэти Холмс, Том Крузын хуриман дээр танилцаж байжээ. Харин удалгүй Виктория дуучин бүсгүйг „бүдүүн” хэмээн егөөдсөнөөр тэдний харилцаа муудаж, өнөөдөр улаан нүүрээрээ тулгарсан ч хар цагаан дуугүй өнгөрдөг болжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.