Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭНЭ ӨДӨР

Олон улсын цаг уур судлалын өдөр

Дэлхийн цаг уурын байгуул лагын санаа чилгаар НҮБ-аас гу рав дугаар сарын 23-ныг цаг уур судлалын өдөр болгон зарлажээ. 1950 оноос эхлэн тэмдэглэх болсон энэ өдрийн уриа “Мэдээллийн эрин ба цаг агаар, уур амьсгал, ус”. Дэлхийн цаг уурын байгууллага 189 гишүүн оронтой.

1839 Аливаа зүйлийг хүлээн зөвш өөрч буйгаа хурууны хөдөл гөөнөөр илэрхийлж, о’кей гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл 171 жилийн тэртээ Америкийн “Morning Post” сонинд “all correct” буюу “бүгд зөв” гэсэн үгийг товчилж, шоглосон утгаар ОК гэж бичсэн нь өдгөө дэлхийн хэмжээнд өргөн хэрэглэх болсон түүхтэй. Зарим судлаачийн өгүүлснээр, ОК гэдэг үг бичиг үсгийн боловсрол муутай Ерөнхийлөгч Эндрю Жексоноос үүдэлтэй гэдэг. Тэрбээр индианчуудын хэлэх дуртай okeh гэдэг үгийг их хэрэглэдэг байснаас Ок үүдэлтэй гэж тэд тайлбарладаг аж.

1876 “Цахилгаан лаа” буюу чийдэнгийн гэрлийг Оросын эр дэм тэн П.Н.Яблочков бүтээж, Парист баталгаажуулсан байна. 134 жилийн тэр тээ тэрбээр эх орондоо, өөрийн лабораторидоо чийдэнгийн гэрэл хийж, баталгаажуулахыг хүссэн ч түүнийг ойлгож, дэмжээгүй учир тийнхүү Францад очиж, санаагаа хэрэгжүүлсэн гэдэг. Түүний анхны бүтээлийг “Яблочковын лаа” нэртэйгээр Парисын “Лувр” дэлгүүрт тавьсан бөгөөд тухайн үедээ шуугиан дэгдээсэн бүтээл болжээ. Удалгүй тус хотын гудамж, театр зэрэг нийтийн үйлчилгээний газруудад өргөн хэрэглэх болжээ.

1891 Английн өмнөд, хойд хэсгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр хаалганы торыг анх хэрэглэжээ. Түүхийн хуу даснаа тэмдэглэн үлдээснээс үзвэл, МЭӨ 4-3 онд хөлбөмбөгтэй төстэй цю-чжу нэртэй нэгэн зүйлийн тог лоомоор хя тадууд наад даг байж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.