Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дундговийн АН-ын дарга хүн зоджээ

Дундговь аймгийн АН өнгөрсөн бямба гаригт хурлаа хийж, даргаа сонгосныг бид мэдээлсэн. АН-ын бүлгийн дарга Л.Данзанноров “Мон Гео” компанийн захирал Н.Соёмботой өрсөлдөөд 63.7 хувийн саналаар ялсан юм.

Гэтэл тэрбээр өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг зодсон тухай мэдээлэл бидэнд ирэв. Л.Данзанноров нь ИХН-ын гишүүн байсан, Ж.Бат зандангийн талын хүн, түүний өмгөө- лөгчөөр ажиллаж байжээ. Мөн Ардчилсан хүчний холбооны гишүүн аж. АН-д элсээд удаагүй түүнийг Ардчилсан хүчний холбооноос зүтгүүлж, аймгийн намын даргаар сонгогдоход нь дэмжлэг үзүүлсэн аж. Хурал тарсан орой Л.Данзанноров аймгийнхаа ажилгүй, танхай гэгддэг 10-аад залууг дуудаж Н.Соёмбо, түүний дүү хоёрыг зодуулсан төдийгүй, өөрөө ч оролцсон байна. “Хамт олныхоо үг, шүүмжлэлийг сонсож, хүлээж ав” гэсэн утгатай үгийг өрсөлдөгч нь түүнд хэлжээ.

Үүнд нь хорссон тэрбээр хурал тараад гарч явсан ах, дүү хоёрыг саатуулж байх хооронд машинтай 10 гаруй залуу ирснээр дээрх хэрэг гарчээ. Мөн “Та нар одоо хэн ч биш, би үргэлж толгой дээр чинь гишгэж явах болно” гэх мэтээр дайрч доромжилсон аж. Зодуулсан залуус нь Барилга хот байгуулалтын сайд агсан Ж.Наранцацралтын хөвгүүд гэнэ. Н.Соёмбын дүүгийн бие нэлээд хүнд, битүү гэмтэлтэй, одоо эмнэлэгт байгаа аж. Тэд уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргажээ. Зодооны үеэр цагдаа очиж шалгахад Л.Данзанноров 80 хувийн согтолттой байсан гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.