Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагаачлалын бодлогод шинэчлэл хийхийг шаардав

Гуравдугаар сарын 21-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотод олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн цуглаан болж, гадаадын ажилчдын эрх ашгийг хамгаалах, тэдний талаар явуулж буй цагаачлалын бодлогод шинэчлэл хийх шаардлаа. Гэвч тэдний дуу хоолой эрүүл мэидийн шинэчлэлд хамаг анхаарлаа хандууулаад байгаа Ардчилсан намын чихэнд хүрсэнгүй гэж Ройтерс агентлаг мэдээлэв. “Nation Mall” өргөн чөлөөний таван хорооллыг дүүргэсэн уг цуглаанд оролцогсод “Бид ажиллахыг хүсч байна” гэсэн бичигтэй уриа лоозонг барьж, зарим нь “Бид эрх чөлөөний төлөө цагаачлан ирсэн” гэж бичсэн цамц өмссөн аж. АНУ-д  хууль бус цагаачдын тоо 10.8 саяд хүрээд байгаа нь энэ асуудалд Цагаан ордон анхаарлаа хандуулж, шинэчлэл хийх хэрэгтэй болсныг харуулж байгаа юм. Цагаачдын олонх нь испани хэлтнүүд агаад Ерөнхийлөгч Б.Обама испани хэлт америкчуудын санлыг авахын тулд цагаачлалын бодлогод шинэчлэл хийж, тэдэнд иргэншил олгох талаар дорвитой алхам хийнэ гэдгээ амласан.
Хэрэв тэрбээр амлалтаа биелүүлэхээр ажиллаж эхлэхгүй бол арваннэгдүгээр сард болох Конгрессийн сонгуульд Ардчилсан намд бэрхшээл учирч болох юм гэж шинжээчид дүгнэж байна. Гэвч Ерөнхийлөгч Б.Обамад одоохондоо энэ тухай нухацтай бодох зав хомс байна. Тэрбээр эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байгаа юм. Бүгд найрамдах намын сенатч Линдси Грехэм “Хэрэв эрүүл мэндийн шинэчлэлийн тухай хууль энэ долоо хоногийн эцсээр батлагдах юм бол цагаачдын асуудал энэ жилдээ шийдэгдэх боломжгүй болно” гэлээ. Учир нь, энэ хуулиар АНУ-ын иргэд болон хууль ёсны цагаачдад өндөр технологиор хийсэн иргэний үнэмлэх өгөх бөгөөд хууль бус цагаачдын хувьд асуудал улам бүрхэг болно гэсэн үг.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.