Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Чингисийн хоёр загал” Вашингтонд “очив”

“Ингэн тэмээний нулимс” киногоороо “Оскар”- т нэр дэвшиж, “Шар нохойн там” уран бүтээлээрээ олон улсын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал авсан найруулагч Д.Бямбасүрэнгийн “Чингисийн хоёр загал” киног National Geographic энэ сарын 18-наас Вашингтонд үзүүлж эхэлжээ. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлсэн “Эр хоёр загал” дууны утгыг тайлах зорилгоор Монгол орныг зорьж буй өвөрмонгол дуучин бүсгүй Урнаа болон өнөөдрийн Монгол угсаатны нандин харилцааг үзүүлсэн уг кино шинжээчдийн анхаарлыг их татаж байгаа гэсэн.

Түүнчлэн кинонд байгаль дэлхий төрийн буруу бодлогоос болж хэрхэн сүйдэж байгааг үзүүлдэг юм байна. “Бөртэ” хамтлаг киноны дууг амилуулсан аж. найруулагч Д.Бямбасүрэн Германы Мюхен хотын кино урлагийн дээд сургуулийн захиалгаар 1999 онд “Бөртэ” хамтлагийн тухай “Шарга морь” нэртэй баримтат кино хийснээс хойш өнөөдрийг хүртэл тус хамтлагтай олон улсын урлагийн зах зээлд хамтран ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.