Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

267 тэрбум төгрөг гэрээгүйгээр зээлдүүлээд хоёр тэрбумыг нь л олж авчээ

Жирийн нэг солонгос иргэн Монголд ирж ХААН банкинд данс нээлгэжээ. Тэгээд БНСУ-ыг “мөнгөний орон” гэж төсөөлөн тийш тэмүүлдэг 14 мянган монгол иргэнээс солонгос хэлний  шалгалт авсан байна. Нэг хүнээс 26.000 төгрөгийн хураамж авснаар тэрбээр хувийн дансандаа 279 сая төгрөгтэй болжээ. Энэ мөнгийг юунд зарцуулах, бас тэр нэг солонгос ямар эрхтэй болохоороо монголчуудаас дур мэ дэн шалгалт авсан хэрэг вэ. Харь орны дурын нэг иргэн ирээд л Монголын хуулийг улан даа гишгэн зоргоор заг надаг болсны жишээ энэ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2009 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр гишүүн С.Эрдэнэ ийм баримт дэлгэв.

Тэрбээр энэ талаар НХХЯ-нд асуулга тавь сан ч хариулж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс Байнгын хорооны хуралд ирсэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгээс дахин асуув. “Тийм зүйл болсон нь үнэн юм байна лээ. Тэр хүний ХААН банкин дахь дансанд 279 сая төгрөг орсон байсан. Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс энэ мөнгийг хураасан. Хоёр орны яам хооронд ярьсан хүрээнд л БНСУ-ын тал хэлний шалгалтын хураамжийг хувь хүний дансанд төвлөрүүлэх санал тавьсан юм байна. Албан ёсны шийдвэр байхгүй. Ажиллах хүч илгээх төвийн өмчийн 51 хувь нь төрийнх. Гэхдээ манай яамнаас тэнд нэг л хүн ажилладаг, бусад нь ТӨХ-ныхон. Тиймээс бид энэ байдалд нөлөөлөх боломжгүй, ТӨХ-нд хандсан байгаа” гэлээ.

Нийгмийн даатгалын болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой ажлууд хэрэгжээг үй байгаад гишүүд Сангийн яамыг буруутгав. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн асуудлыг төр хариуцахаар болсон. Үүнээс хойшиход нь тэтгэвэр авахад асуудал үүсээд байгаа. Дансан дахь мөнгийг улсын төсвийн урсгал зардалд зориулчихсан учраас тэр. Нийгмийн даатгалын газрын дарга байсан хүний хувьд С.Эрдэнэ энэ талаар Сангийн дэд сайдыг гайгүй сайн шалгаав. Ирээдүйд учрах эрсдэлээс хамгаалахын тулд иргэдийн хуримтлуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгийг “идчихсэн” учир Засгийн газрыг огцор хэмээн тэр шаардав. Сангийн дэд сайд Т.Очирхүү “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс 236 сая төгрөг дутуу байгаа.

Энэ оны төсвөөс шат шаттайгаар уг мөнгийг санд нөхөж хийнэ. Засгийн газрын тогтоолын дагуу тус сангийн хөрөнгө Төрийн сангаар дамжина. Менежмент нь тусдаа ч энэ төрийн л мөнгө” гэж хэлээд бүр ч буруудлаа. “Харин ч хуулиар Нийгмийн даатгалын сангийн мөнгийг өөр зүйлтэй холихыг хориглосон байдаг юм. 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийн төлсөн 1.7 их наяд төгрөг байгаа, тэгж яривал 236 сая төгрөг ч биш шүү” хэмээн С.Эрдэнэ бухимдав. Та нар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр тоглолоо,гараа угаалаа, Сангийн яам ажлаа хий, чадахгүй бол боль гэх мэтээр уурсав.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жил бүрийн улсын төс вийн 0.3 хувьтай тэнцэх хөрөнгийг хуримтлуулах ёстой. Гэвч энэ нь хэрэгжээгүй байгааг А.Тлейхан шүүмжлэв.

Тэрбээр мөн дамжуулан зээлдүүлэх ямар ч гэрээ, бичиг баримтгүйгээр 267 тэрбум төгрөгийг хувь хүмүүс, байгууллагад өгчихөөд одоо эргүүлж авах аргагүй болчихсоны учрыг асуув. Т.Очирхүү “Төрийн сангийн тогтолцоо бий болохоосөмнөх асуудал. Дээрээс өг гэсний дагуу л 1991-1997 онд тэр хэмжээний мөнгийг ямар ч гэрээгүйгээр зээлчихсэн. Төрийн байгууллагууд нь хувьчлагдаад, эсвэл дампуураад эзэнгүй болсон. Төсвийн Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж энэ бүхнийг шалгасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Банкны өр барагдуулах алба ажилласан ч хоёр тэрбум төгрөг л эргүүлж олж авсан. Гэтэл Сангийн яаманд уг асуудлыг хариуцсан ганц мэргэжилтэн байдаг” гэлээ. Нийгмийн халамжийн чиглэлээр юу ч хийгээгүй, ажилгүйдэл бууруулах талаар санаа тавиагүй гэх мэтээр энэ салбарын төсвийн гүйцэтгэл “муу” дүн авав.

С.Уул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.