Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

26 кг жинтэй бүсгүй хүүхэд төрүүлэв

 26 настай украин бүсгүй Мария 90 см өндөр, 26 кг жинтэй. Тэрбээр эрүүл саруул охин төрүүлж, дэлхийн амжилт тогтоолоо. Метр ч хүрэхгүй одой эмэгтэйчүүд хүүхэд гаргасан тохиолдол тун цөөн байдаг аж. Онолын хувьд энэ нь боломжгүй хэмээдэг. Энэ сарын 17-нд “хүүхэлдэй” ээжээс төрсөн охин одоо 49 см өндөр, 2.8 кг жин татаж байгаад эмээ, өвөө, аав нь баяртай байгаагаа ярьжээ.

Уг нь Мария хорвоод мэндлэхдээ бусдын адил хэвийн төрсөн юм байна. Аав ээж нь ч мөн хэвийн, эрүүл байж. Хоёр нас хүрээгүй түүний ө сөлтийн даавар зогссон гэнэ. “20 настайгаасаа эхлэн хүүхэдтэй болохыг мөрөөддөг болсон. Гэхдээ ийм биетэй хүн нөхөртэй болно гэдэг хэцүү. Дээрээс нь би өндөр залуутай гэрлэхийг хүсдэг байлаа” хэмээсэн Мария мөрөөдлийн залуутайгаа интернэтээр танилцжээ.

Хүүхдийн аав Олег 1.87 см. “Өндөр нам байх нь надад хамаагүй. Хайр сэтгэлд ийм сонголт байдаггүй юм. Машагийн минь дөлгөөн ааш намайг татсан” гэсэн тэрбээр одоо хүүтэй болохыг хүсэж байгаа гэнэ.

Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.