Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

26 дахь хавраа угтаж буй “Хаврын баяр”

Монголчууд цэнгээнт бүжигтэй танилцаад багагүй хугацаа өнгөрчээ. Танго, факстрот, чача, самба, вальс гэсэн харийн хэлний үгсийг бид андахгүй болсон нь цэнгээнт бүжигтэй холбоотой. Монголд “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн наадам 26 дахь жилдээ болж байна. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, бүжгийн урлагийг сурталчлах зорилготой эл наадмын хүрээ улам тэлж, олон улсын хэмжээнд явагдах болсноороо онцлог. Сүүлийн таван жилийн байдлаар Америк, Хятад, ӨМӨЗО, ОХУ, БНСУ-аас бүжигчид ирж, “Хаврын баяр”-т оролцжээ. Энэ жилийн хувьд ч БНСУ, Америк, Хятад, Оросоос бүжигчид ирсэн юм. Нийслэл болон хөдөө орон нутгийн 38 хамтлагийн 940 гаруй бүжигчин өрсөлдөж байна. Тэд Латин Америк, Европын цэнгээнт бүжгээр өрсөлдөж, шилдгээ тодруулах энэ удаагийн тэмцээн бага, дунд, ахмад насны гэсэн гурван ангиллаар явагдаж байна. Бага болон өсвөр насныхны дунд өчигдөр шалгаруулалт явагдсан бол өнөөдөр ахмадууд өрсөлдөж, шилдгүүд тодорно. Тэмцээний ерөнхий шүүгчээр Б.Алтанцэцэг ажиллаж байгаа бол ДБЭТ-ын уран сайхны удирдагч, ардын жүжигчин Б.Жамьяндагва, соёлын тэргүүний ажилтан Ж.Даваа сүрэн, М.Мөнгөнцэцэг нар шүүгчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.