Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кэй Юү /KU/ зурваст шилжинэ

    Улс орон даяар дамжуулах телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэхээр Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 оноос салбарын байгууллагууд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах асуудлыг судлан хиймэл дагуулын Си зурвасаас илүү дэвшилтэт Кэй юү зурваст шилжих саналаа Засгийн газарт танилцуулав.
    Харилцаа, холбооны зохицуулах хорооноос Кэй юү зурвасын газрын станц байгуулах, ашиглалт үйлчилгээ эрхлэх үйлчлэгчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулжээ.  
     Шалгарч эрх авсан Жем интернейшнл компани гэрээний дагуу телевизийн 10 сувгийг орон даяар хэрэглэгчдэд үнэгүй хүргэх үүрэг хүлээсэн байна. Харин 10-аас дээш суваг үзэх хэрэглэгч байвал 40700 төгрөгөөр код тайлагч худалдан авах юм.
Манай улсад 170 000 гаруй малчин өрх байдгаас 90 мянга гаруй нь телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч байна. Үүний 30-аад хувь нь буюу 24 орчим мянга нь Кэй юү зурвасын хиймэл дагуулын хүлээн авагчийг худалдан авч олон сувгийн нэвтрүүлэг үзэж байгаа судалгаа гарчээ.
    Кэй юү зурвасын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ явуулах компани 1 багц төхөөрөмжөө 112200-152900 төгрөгөөр үнэлж байгаа ч зуданд малаа алдсан иргэд энэ төхөөрөмжийг худалдан авах чадвар муутай болоод байна.   
    2010 оны 7 дугаар сарын 1 гэхэд шинэ системийг нэвтрүүлсэн байх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллах, үнэ тарифын зохицуулалтыг хэрхэн хийх, гарч болох үр дагаврыг судлах, төрөөс малчдад зориулж төсвийн дэмжлэг хэрхэн үзүүлэх, телевиз, интернет контентоор дамжуулж байгаа хүчирхийлэл, садар самуун, нийгмийн эмх замбараагүй байдалд уриалан дуудах зэрэг зохисгүй байдлыг эцэслэж, стандарт тогтоох зэрэг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах болов.
Ажлын хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оруулахаар болжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.