Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авав

    Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сум, Төв аймгийн Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт 74287.0 га газрыг төвийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, отрын бэлчээрийн хилийн заагийг батлав.
    Дэлхийн цаг уурын дулаарал болон хүний хүчин зүйлийн нөлөөллөөр сүүлийн жилүүдэд бэлчээрийн цөлжилт манай оронд хурдацтай явагдаж байгаа бөгөөд говь, тал хээрийн бүсийн аймгуудад бэлчээрийн даац, багтаамж хүрэлцэхгүй болж аймаг, сум дамжсан отор нүүдэл их хийж байна.
    Дундговь, Өвөрхангай, Төв, Булган аймгийн отор нүүдлийн маргаан, зөрчил хурцдаж, зарим талаар орон нутгийн удирдлага, малчдын дунд үл ойлголцох явдал ч гарч байна. Энэ зөрчлийг арилгах зорилгоор төвийн бүсэд аймаг дундын отрын бэлчээр нутгийг шинээр байгуулан тусгай хэрэгцээнд авах асуудлыг судлаж 2009 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасан юм.
    Энэ дагуу ажлын хэсэг Төв, Булган, Өвөрхангай аймагт ажиллан судалгаа явуулж саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлуулав.  
Монгол Улсын 2009 оны газрын нэгдсэн сангийн тайланд бэлчээр, хадлангийн 115,3 сая га талбай байна. Үүнээс аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар авсан улсын тусгай хэрэгцээний 5 газартай бөгөөд нийт талбай нь 577.2 мянга га буюу улсын хэмжээний нийт бэлчээр, хадлангийн эдэлбэр газрын 0.5 хувийг эзэлж байна.
   
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.