Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амлалтаа биелүүлдэггүй УИХ-ыг тараах жагсаал 4 сарын 5-нд болно

Амлалт нэхэх ард түмний холбоо 2009 оны 11-р сард байгуулагдсанаас хойш Монгол орны өнцөг булан бүрт явж 83 төвлөрсөн сууринд 150 гаруй салбар хороодоо байгуулаад байна. Өнөөдөр энэ холбоо “Монгол ньюс” мэдээллийн төвд зарласан хэвлэлийн хурлаараа дамжуулан  амлалтаа биелүүлээгүй, ард түмнийг өдий хүртэл хууран мэхэлж байгаа эрх барьж буй намуудаас бүтсэн УИХ-ыг тараах тэмцэлд босохыг уриаллаа.

УИХ-ыг тараах жагсаал 4-р сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбайд эхлэх бөгөөд орон нутагт дахь 150 шахам салбар зөвлөлүүд нь нэгэн зэрэг жагсаал зохион байгуулах төлөвтэй байна. Тэд бусад ард түмний холбоо, иргэний хөдөлгөөнүүд болон сөрөг хүчин, бизнес эрхлэгч нарыг бидэнтэй нэгдэж тэмцэхийг биднийг дэмжин оролцохыг урьж байна гэлээ. Мөн тэд ХААН банкинд дахь 100 төгрөгний хандивийн данс нээсэн ба тэр дансанд үйл ажиллагааг нь дэмжиж буй иргэдийг хандив өгөхийг хүслээ. Тус холбооноос Эрдэнэт хотод жагсаал зохион байгуулаад эхэлсэн ба бусад аймгуудад удахгүй болно гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Амлалтаа биелүүлдэггүй УИХ-ыг тараах жагсаал 4 сарын 5-нд болно