Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т. Алтанцэцэг эмч хүний амь хөнөөлөө

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй Т. Алтанцэцэг эмч таван сартай жирэмсэн эхэд хууль бусаар үр хөндөлт хийж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.
Энэ тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Болормаагаас тодруулахад.
Т. Алтанцэцэг эмчид эрүүгийн хэрэг үүсгэн БЗД-ын Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Анхны хэрэг биш өмнө нь 2007 онд ийм хэрэг гарч байсан. Бид ёс зүйн талаас нь эмчийн эрхийг хасах, хууль эрх зүйн үндэс байхгүй. Тиймээс эмчийнхээ ажлыг хийж байсан.
Гэтэл сая Хувийн эмнэлэгтээ дахин үр хөндөлт хийж дахиад ийм хэрэг хийчихлээ.Т. Алтанцэцэгийг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн. Мөн Мэргэжилийн хяналтын ерөнхий газарт уг хүсэлтээ илгээсэн.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.