Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шанхайн хамтын ажиллагааны орнууд харилцан туслалцана

Шанхайн хамтын ажиллагааны орнуудын хамтын ажиллагааны гэрээг ОХУ-ын ерөнхийлөгч Медведев сайшаан баталсан байна. Уг гэрээ ёсоор гишүүн орнуудын нутагт ган гачиг, аюул тохиодлоход харилцан туслалцах болсон байна. Мөн туслалцааны ачаа бараа, мэргэжилтнүүдийг хил нэвтрэхээд хөнгөлөлт үзүүлэх болжээ. Энэ жил тус холбооны улсуудын нутагт зуд, үерээс эхлэн  ихээхэн байгалийн гамшиг болсон нь ийм гэрээ байгуулах алхам болжээ. Шанхайн хамтын ажиллагааны орнуудад Орос, Хятад, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикстан багтдаг бөгөөд 2001 онд байгуулагджээ. Манай орон Пакистан, Энэтхэг, Ираны хамт ажиглагчаар оролцож байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.