Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зургадугаар сарын 14-нд бүх нийтээр амарна

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн баярын болон тэмдэглэлт өдрүүдэд 15 хоног амардаг. Энэ жилийн зурхай давхцал ихтэй гарсан. Жишээ нь, Бурхан багшийн дүйчин өдөр хоёр удаа тохиож буй. Мөн цагаан сараар 3 өдөр амардаг атал шинийн 3 хоёр удаа тохиосон.

Ирэх сард хуулиар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15 тохиож амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нүүр номдоо энэ талаар “Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас бид ч энэ нэг л өдөр бүх нийтээр амарна” хэмээжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл