Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлнэ

Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилготой “Энхийн гүйлт” энэ сарын 14-нөөс эхэлж, долдугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Үүнд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцохоор мэдүүлжээ. Гүйлт Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21 аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр дамжин, нийт 7250 км замыг 54 хоногт туулна. Гүйгчид галт бамбарыг буухиалах (хүлээн авч, үдэн гаргах) явцад сургууль, цэцэрлэг, байгууллагаар зочлон, “Эв нэгдэл надаас эхтэй” уриан доор нөхөрлөл чухал болохыг таниулах юм. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл