Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спартакиад наадам эхэллээ

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Бүх ард түмний спортын XV спартакиад наадмын нийслэлийн болон төвийн бүсийн хөлбөмбөгийн тэмцээн (Төв, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь аймаг) Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд өчигдөр эхэллээ. Тус тэмцээнийг дөрвөн бүсэд зохион байгуулах юм. Зүүн бүсийнх нь Сүхбаатар аймгийн Баруун-Уртад (Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр), хангайнх Хөвсгөлийн Мөрөн сумд (Орхон, Хөвсгөл, Баянхонгор) болно. Ташрамд дурдахад, Монголын хөлбөмбөгийн холбооноос VOO, “Hy¬peX VIP playstation house” төвтэй хамтран “MFF premier” цахим тэмцээн зохион байгуулж байна. Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулах цахим хөлбөмбөгийн энэхүү УАШТ-д 70 гаруй оролцогч бүртгүүлжээ. Тэднээс шилдэг 32 нь урьдчилсан шатны тоглолтоос тодорно. Сүхбаатарын талбайд эхэлсэн “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээний өдөрлөгийн үеэр энэ сарын 13-нд уг тэмцээний шигшээ шатны тоглолт VOO асарт болох юм. Шигшээ багт сонгогдсон тамирчид олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж өрсөлдөнө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл