Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний их баяр наадмыг найруулах марафонд хэн түрүүлэх вэ

Жил дараалан “завсарласан” жилийн наадмын нээлт, хаалтын найруулагчаар 19 хүний нэр яригджээ. Тэдгээрээс УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нар тунаж үлдсэн гэх мэдээлэл цахим орчин тархжээ. Өдгөө Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссыг Шадар сайд С.Амарсайхан тэргүүлж буй. Одоогоор тус комиссоос ямар нэг мэдээлэл хийгээгүй, тодруулахыг хүссэн ч, эцсийн шийд гараагүй гэх мэдээлийг өгч байгаа юм. Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хороо ирэх баасан гарагт хуралдаж, баяр наадмын найруулагчийг эцсийн байдлаар сонгох аж. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон ч Засгийн газраас наадам тэмдэглэхийг хориглосон тул баяр наадамд зориулсан урлагийн тоглолтын зураг авалтыг Хүй долоон худагт хийж, наадмын өдрүүдэд теле концертоор гаргасан. Харин өнөө жил уг ойг нөхөж тэмдэглэх гэнэ.

Б.Тамирын хувьд татгалзсан байр суурь илэрхийлсэн сурагтай. Найруулагч Н.Наранбаатар 2016, 2017, 2018 онд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертын найруулагчаар ажиллаж байжээ.  Үзэгч түмний дунд Үндэсний их баяр наадмыг найруулах марафонд хэн түрүүлэх бол хэмээх хүлээлт өндөр байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл