Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МУИС-ийн археологичид 222 олдворыг “Чингис хаан” музейд өгчээ

“Чингис хаан” музейд байршуулах үзмэр, эд өлгийн зүйлсийн дийлэнх хувийг дотоод эх үүсвэрээс буюу нийслэл, орон нутаг дахь музей, номын сан, судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдээс бүрдүүлэхээр болсон. Энэ шийдвэрийн хүрээнд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбар сургуулийн Антропологи, археологийн тэнхимийнхэн Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох 42 дэсийн 222 олдворыг тус музейд хүлээлгэж өгчээ. Тухайлбал, археологич Д.Наваан, С.Эрдэнэ, С.Өлзийбаяр нараар удирдуулсан хээрийн судалгааны баг Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг дахь Тавантолгойн язгууртны булшнаас 2007 онд илрүүлсэн болор эрдэнийн бүс, богтаг малгайн алтан цог чимэглэл, ум үсэг, найман тахилын зурагтай толь тэргүүтэй үнэт олдвор үүнд багтжээ.

Ж.МИШЭЭЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл