Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өргөө” амаржих газар нярайн амбулаторитой боллоо

“Өргөө” амаржих газарт өчигдөр нярайн амбулатори нээлээ. Тус газар нярайн эмгэгийг эмчлэх 23 ортой тасагтай бөгөөд энэ оны эхний дөрвөн сард 1000 гаруй хүүхдэд яаралтай тусламж үзүүлж, 300-г нь хэвтүүлэн эмчилжээ. Сүүлийн жилүүдэд нярайн шарлалт ихэссэн, мөн эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн асрах, хооллох зэрэг зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлт гаргах нь нэмэгдсэн тул амбулатори нээх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Уг амбулаторид нярайн шарлалт, хооллолт болон бусад өвчний оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх зэрэг тусламж, үйлчилгээ үзүүлэх аж. Мөн нярайн өсөлт, хөгжлийн үнэлгээ хийх, зүрх, зулайн ЭХО, лабораторийн шинжилгээ хийх юм байна. Амбулаторийг тохижуулах, засвар, үйлчилгээ хийх хөрөнгийг “Өргөө” амаржих газарт гурван хүүхэд нь төрсөн залуу гэр бүлийнхэн хандивлажээ.

Тус амаржих газар өмнө нь нийслэлийн Эрүүл мэндийн яамны харьяанд байсан. Харин Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн юм. Үүний дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ийнхүү нярайн амбулаторитой болсон гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл