Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХААН Банкны олимпиадын ялагчтаван оюутан ажилд орох урилга хүлээн авлаа

Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад ухаанаа уралдуулж, онолын болон  мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сорих боломж олгодог “Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад” 2022 онд ес дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

МУИС, СЭЗИС, ХААИС, “Мандах” их сургууль,Олон улсын эдийн засаг бизнесийн их сургууль,“Отгонтэнгэр” их сургууль, “Глобал удирдагч” их сургууль, “Их засаг” олон улсын их сургуульдбанк, санхүү, бизнесийн чиглэлээр суралцдаг гуравдугаар, дөрөвдүгээр дамжааны 65оюутанбанкны менежмент, зээлийн шинжилгээ, нягтлан бодох бүртгэл, эрсдэлийн менежмент, банкны тухай хууль, журам зэрэг сэдвийн хүрээнд багийн болон ганцаарчилсан төрөлд мэдлэг чадвараараа өрсөлдөв.

Энэ жилийн олимпиадыг 4-р сарын 20-29-ний хооронд гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд оюутнууд мэдлэгээ бататгахын зэрэгцээ багийн ажиллагаагаа сайжруулж, мэргэжил нэгт үеийн нөхдөөсөө суралцан, урам зориг авч, ойрын ирээдүйн зорилгоо тодорхойлох нэгэн чухал алхмыг хийлээ.

Олимпиадад оролцсон 13баг зах зээлийн динамик загварчлал буюу симуляци дээр шийдвэр гаргаж, банкны активын менежментийн чадвараараа гурван үе шатанд өрсөлдлөө. Эхний хоёр байранд шалгарсан багт цом, өргөмжлөл, 1,500,000 төгрөг болон 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал тус тус гардуулсан юм.

Эхний таван байранд шалгарсан баг

БайрБагийн нэрСургууль
1V багМУИС
2UFEst.21СЭЗИС
3ОУЭЗБИС багОУЭЗБИС
4SeekersМандахихсургууль
5Royal багИЗСЭЗС

Ганцаарчилсан төрөлд 61 оюутан оролцож, тест болон кэйс дээр ажиллаж мэдлэгээ сорин өрсөлдсөн бөгөөд эхний таван байранд шалгарсан оюутнууд төгсөөд ХААН Банканд ажиллах урилга хүлээн авлаа.

Ганцаарчилсан төрөлд эхний таван байр эзэлсэн оюутнууд

БайрНэрСургуульДамжаа
1Ш.БулгантамирМУИСIV
2Б.МөнгөнзулМУИСIV
3Э.ТөгөлдөрМУИСIV
4Т.ПолМУИСIII
5Э.АлтанзулМУИСIV

Өсөн дэвжих энэхүү боломжийг алдалгүйгээр мэргэжлийн түвшинд өөрсдийгөө сорьж, оюун, мэдлэгтээ шинэ туршлага хуримтлуулсан бүх оролцогчдодоо баяр хүргэе.

Энэхүү олимпиадыг зохион байгуулснаасхойш есөн жилийн хугацаанд нийт 900 гаруй оюутан оролцсон бол 40 гаруй оюутан ажлын урилга хүлээн авсан байна.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл