Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хүүхэд бүрд тэгш боломж” ЭЕШ-ы сорилд Хөвсгөлийн 1490 сурагч хамрагджээ

Одоогоос 10 жилийн өмнө “Оюунлаг Хөвсгөлчүүд “ хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Боловсролын хөрөнгө оруулалт, багш нарынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ажиллах орчныг нь сайжруулах, оюутан, залуучуудаа хөгжүүлэх чиглэлд хувийн зүгээс боломжоороо дэмжиж, дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон асуудлыг шийдвэрлэж иржээ.Төгсөх ангийн сурагчидтай жил бүрийн хавар уулзаж, “Оюутан дүү нартаа хүргэх зөвлөгөө“ ЭЕШ-ын сорилын тест бүхий номыг хүргэдэг болоод мөн л 10 жил болсон байна.

Ахлах ангийн хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэлгээ, харилцаа хандлага шинэлэг, өвөрмөц болжээ. Багш, эцэг эхчүүд бидний ойлгодоггүй, олж хардаггүй олон зүйл өвсөр насны хүүхдүүдэд бий болсон. Бид ковидоос хойш хүүхдүүдтэйгээ илүү их амьд харилцаа үүсгэж, ярилцаж, анхаарал хандуулж, хамгийн дотны хүмүүс нь юм шүү гэдгээ дахин мэдрүүлэх нь хамгийн чухал санагдлаа. Бас хараа хяналтаа сайжруулж, асуудалд зөв өнцгөөс шийдвэр гаргадаг. Муу зуршилд үгүй гэж хэлж чаддаг тийм л суурь хүмүүжлийг олгох хэрэгтэй санагдлаа. Сорилын дүн гарах хооронд ахлах ангийн хүүхдүүдтэй ярилцахад ийм л мэдрэмж төрлөө.

“Оюунлаг Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” сорилыг зохион байгуулж, Хөвсгөл аймгийн 32 ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж байгаа 1500 орчим суралцагч хамрагдсан. Эхний шатны шалгаруулалт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болсон бол хоёрдугаар шатанд сургууль бүрээс шалгарсан 3-5 шилдэг сурагч буюу 112 хүүхэд шалгарч оролцлоо. Сорилд оролцогчид математик, физик, хими, биологи, монгол хэл, англи хэл, нийгэм судлал гэсэн судлагдахууны нэгдмэл агуулгыг гүйцэтгэсэн. Сорилын даалгаврыг шууд засалтын төхөөрөмжөөр засаж сурагчдад мэдээлсэн бөгөөд эхний зургаан байрт М.Энхбилэг, М.Эмүжин, Э.Тэмүүлэн, Б.Анужин, Б.Тэнгис, Б.Энхзул нар шалгарч сайдын нэрэмжит шагналын эзэд боллоо. Дүү нартаа эрдмийн их үйлсэд нь тэр дундаа зөв төлөвшсөн, хүнлэг сэтгэлтэй сайн хүн болохыг хүсье ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл