Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“VIP AUTO MOTO FESTIVAL” ирэх амралтын өдрүүдэд болно

Монголын автомашин, мотоциклийн нэгдсэн наадам арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны 09:00-20:00 цагт, тавдугаар сарын 01-ны 09:00-15:00 цагт 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор төвд болох юм байна.

“VIP AUTO MOTO FESTIVAL”-д Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн тамирчид, сонирхогчид, бүх насны үзэгчид оролцох боломжтой аж.

Арав дахь удаагийн наадам нь уламжлалт хөтөлбөрүүдээс гадна ховор, содон машины тусгай үзэсгэлэн /унадаг дугуйнаас нисдэг тэрэг хүртэл/, гар зургийн уралдаан, хүүхэд багачуудын орчин, хоол, худалдаа борлуулалт, энтертайнмэнт арга хэмжээнүүдтэй. Үндсэн мэргэжлийн тэмцээнд дотоодын шилдэг тамирчид, дрифтийн спортын өлгий нутаг Япон улсын мэргэжлийн тамирчин Ёшиаки Ваки ирж оролцоно. Мөн шагнал гардуулах ёслол, хаалтын арга хэмжээ болгож бүх оддын задгай талбайн шоу, лазерийн үзүүлбэртэй гэнэ.

Зохион байгуулагчид Б.Болдсайхан эмчийн “Зүрх мартахгүй”, “Хязгаараас чинад” төслийн хүрээнд 60-70 хүүхдийн зүрхний мэс заслын төлбөрийг бүрдүүлэхээр зорилго, сэтгэл, зүтгэлээр нэгдэн ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Тээврийн Цагдаагийн Албатай хамтран “Зөвийг Хэвшүүлье” уриалгад нэгдэж, иргэд олон нийтэд эерэг, зөв мэдээллүүдийг сурталчлан таниулах, нөлөөллийн ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулах гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл