Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Мон-Алтиус” дээд сургуулийнхан тэргүүн байрт шалгарлаа

Монголын оюутны спортын V их наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 48кг-ын жинд МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн II курсын оюутан Г.Бүрнээбаяр, 57 кг-д “Мон-Алтиус” дээд сургуулийн Б.Алтанцэцэг, 63 кг-д барилдсан МУБИС-ийн биеийн тамирын  сургуулийн Л.Дэлгэрмаа түрүүлж, аварга болоо. Эрэгтэйчүүдээс  52 кг-д ”Мон-Алтиус” дээд сургуулийн Ц. Гал-од, 60 кг-д Э.Сумьяабазар, 70 кг-д МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн  М.Даваасүрэн, 78 кг-д Б. Эрдэнэт-Од , 81 кг-д Б. Батболд,  -100 кг-д Б. Гончигсүрэн,  +100 кг-д “Мон-Алтиус” дээд  сургуулийн О.Цэцэнцэнгэл нар бусдыгаа хошуучилж тэргүүлэв. Багийн дүнгээр “Мон-Алтиус” дээд сургуулийнхан таван алт,  хоёр мөнгө,  хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар  тэргүүн байртшалгарч, МУБИС-ийнхан таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай удаалсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл