Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Морин хуурчид төрсөн өдрөө тэмдэглэнэ

See the source image

Морин хуурын чуулгынхан энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Мөн Морин хуурын чуулгыг үндэслэгч, Ардын жүжигчин Цэндийн Батчулууны мэндэлсний 70 насны ой тохиож байна. Эл хос баярыг  тохиолдуулан Улсын Филармоноос санаачлан хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлажээ. Энэхүү уралдааны нэгдүгээр шатанд 40 гаруй хөгжмийн зохиолч бүтээлээ ирүүлснээс, хоёрдугаар шатанд шилдэг 15 бүтээлийг шалгаруулах юм. Үүнээс гадна нэрт удирдаач Ц.Батчулууны 70 насны ойн тоглолтыг зохион байгуулна. Энэ үеэр дээрх уралдааны шилдэг таван бүтээлийг зарлана.

Морин хуурын чуулгын хөгжимчин, СТА А. Жамбалсүрэнгээс уг уралдааны талаар тодруулахад ”Жил болгоны дөрөвдүгээр сарын16 бол морин хуурч бидний төрсөн өдөр юм. Энэхүү хөгжимчдийн уралдааныг цаашид жил алгасалгүй зохион байгуулахаас гадна шилдэг бүтээлүүдийг багтаасан ном хэвлэнэ. Уг уралдаан морин хуурын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна хөгжимчдийн ур чадвар дээшилнэ гэж үзэж байна. Хамгийн гол нь монгол язгуур, хөгжмийн түүх, соёлыг таниулах юм” гэв.

Бэлтгэсэн: У.Эгшиглэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл