Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл:

Өнөөдөр гадаа 4 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

4 дүгээр сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 103 дахь өдөр бөгөөд он дуусахад 262 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 4 хэмийн дулаан бол шөнөдөө 8 хэм хvйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 13, Харцага одтой, улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвөлгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэл муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3170.00, зарах нь 3190.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 35.80, зарах нь 36.80, юанийн авах ханш 507.00, зарах нь 509.00, вонын авах нь 2.63, зарах нь 2.67 төгрөгтэй тэнцэж байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Ангол улсад Залуучуудын баярын өдөр тохиож буй.
  2. Мөн Японы уламжлалт Такаяама фестивалийн эхний өдөр юм байна.
  3. 2014 онд Зүүн Хойд Нигерт ахлах сургуулийн 276 эмэгтэй сурагч Боко Харам гэх террорист бүлэгт барьцаалагдаж байжээ.
  4. 2010 онд БНХАУ-ын Шанхайд 6.9 баллын хүчтэй газар хөдөлж, ойролцоогоор 2700 орчим хүн нас баржээ.
  5. 1986 онд Бангладешт түүхэн дэх хамгийн хүнд мөндөр /1кг/ орж, 92 хүний амийг авч оджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл