Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Баатархүү: Жагсаалын үеэр цагдаагийн долоон албан хаагчийн гар хугарч, толгой нь хагарсан

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Төв талбайд өчигдөр залуус төр, засгийг ажлаа хийхийг шаардаж, тайван жагсаал хийсэн. Улмаар үүрийн 03:40 цагийн үед цагдаа нар хүч хэрэглэн жагсаалыг албадан тарааж билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.04.08/ ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна. 

Тус албанаас өгсөн мэдээллээр жагсаалд оролцсон 20 иргэнийг түр саатуулан шалгаж байна Мөн 18 иргэнийг эрүүлжүүлсэн талаар мэдээллээ.

Мөн жагсаалын үеэр гэмтэж, бэртсэн хүмүүсийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Жагсаалын үеэр нэг эмэгтэйн толгойг хагалсан. Мөн хэд хэдэн цагдаагийн биед гэмтэл учруулсан. Тодруулбал, жагсаалын үеэр цагдаагийн долоон албан хаагч бэртсэн. Толгой нь хагарсан, гар хугарсан зэргээр эмнэлгийн тусламж авсан ” гэлээ. 

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл