Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төв аймаг тусламжийн барааг хүлээн авлаа

           Улсын хэмжээнд хамгийн олон сумтай Төв аймаг тусламжийн бараа, өвс, тэжээлээ хүлээн авлаа. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус аймагт ажиллахдаа тусламжийн барааг хүлээлгэн өгсөн байна.
    ОХУ, БНХАУ, БНТУ-аас  манай улсад  нийт 2 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 155 тэвш өвс тэжээл, шатах тослох материал, дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүнийг тусламж болгон илгээсэн. Энэ тусламжийн түрүүч болох 24 нэр төрлийн 153 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн бараа Төв аймгийнханд очлоо.
    Тусламжийг хэрэгцээтэй газарт нь түргэн шуурхай хүргэхийг орон нутгийн удирдлагуудад Шадар сайд М.Энхболд даалгасан байна. Алсын сумдад өвс, тэжээл, тусламж хүргэхэд хүндрэл учирч байгаа учир Батлан хамгаалах яамнаас туулах чадвар сайтай автомашиныг Төв аймагт хүлээлгэн өгчээ.
Үүний өмнөхөн Шадар сайд М.Энхболд Төв аймагт ажиллахдаа өөрийн санаачлан байгуулсан “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллагын шугамаар Зуунмод хотын баг  тус бүрт 200 боодол өвс, 2 тонн хүчит тэжээл буюу нийт 800 боодол өвс, 8 тонн хүчит тэжээл хүлээлгэн өгсөн юм.
2010 оны 3 дугаар сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд 3 сая 450 мянга гаруй мал хорогдоод байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.