Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

23 давхраас үсэрсэн ч “зөөлөн газардав”

Аргентиний нийслэл Буэнос-Айресийн нэгэн зочид буудлын 23 давхраас 30 настай эмэгтэй амиа хорлохоор үсэрсэн ч “азаар” амьд үлджээ. 100 орчим метрийн өндрөөс үсэрсэн тэрбээр тус буудлын гадна талбайд зогсож байсан таксины урд сандал дээр “зөөлөн газардсан” аж.

Түргэн тусламжийн төвийн захирал Альберто Кресчентийн мэдээлснээр тэрхүү бүсгүйн аарцаг болон хэд хэдэн хавирга нь хугарч, дотуур цус алдсан байжээ. Харин таксины дээд хэсгийн төмөр хонхойж, урд шил нь хагарсан гэнэ. Жолооч Мигель Кахаль “Зочид буудал руу гүйж байгаа цагдаа нарыг харж, хэрэгт дурлан машинаасаа буугаад ганц хором гаруй болж байхад ийм явдал болсон. Хэрэв би машинаас га раагүй бол үхэх нь гарцаагүй бай сан” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.