Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бразилийн Ерөнхийлөгч 50 жил үерхсэн найзаасаа “нүүр буруулав”

Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва архаг тамхичин агаад “галзуу улаан” нэрээд 50 дахь жилтэйгээ золгож байгаа аж . Гэвч сүүлийн үед эрүүл мэнд нь муудаж, цусны даралт нь ихсэх болсон тул тамхий хаяхаар зориглосон гэнэ. Тэрбээр “Би тамхи таталгүй 40 хонолоо. Биеийн байдал үнэхээр дээрдэж байгаад мэдрэгдэж байна” гэж АР агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Ерөнхийлөгч Лула да Силва голдуу нарийн ороосон навчин тамхи татдаг ч 2003 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш олон нийтийн өмнө тамхи татаж харагдаагүй гэнэ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Давосын чуулганд оролцохоор нисэх үеэр цусны даралт нь огцом ихэсч эмнэлэгт хүргэгдсэн агаад түүнээс хойш тамхиа хаях тухай бодох болсон байна. Өдгөө 64 настай Лула да Силва тамхинаас гарах гэж оролдож байгаа ч чадахгүй байгаа Б.Обамаг өөрийнхөө жишээг даган тамхинаас гар хэмээн ятгах бодолгүй гэнэ. Түүнийхээр бол хүн нас ахиад ирэхээр аяндаа ийм шийдвэр гаргадаг аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама залуу үед буруу үлгэр дууриал үзүүлэхээс болгоомжилж олны өмнө огт тамхи таттаггүй. Өнгөрсөн сард тэрбээр АНУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчын хувиар анх удаагаа эмнэлгийн бүрэн үзлэгт орсон. Цагаан ордны эзэн тамхи баагиулсаар байгаа нь эмнэлгийн үзлэгээр ил болсон агаад тэрбээр муу зуршилтайгаа тэмцсээр байгаа гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.