Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд С.Батболд Будапештийн “Алтан түлхүүр”-ийг гардан авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Будапешт хотын захирагч Д.Габортой уулзав.
Ерөнхий сайд С.Батболд Будапешт хотын дарга, хотын захиргааны ажилтан, нийт оршин суугчдад талархал илэрхийлж хоёр орны нийслэлийн харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Будапешт хотын захирагч Д.Габор Ерөнхий сайд С.Батболдод оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, энэ айлчлал нь хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг онцлон дурдлаа. 
   Уулзалтын үеэр Будапешт хотын дарга Д.Габор хоёр орны хооронд найрамдал харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан ах дүү хотуудын харилцааг билэгдэн Монгол Улсын Ерөнхий сайдад Будапешт хотын “Алтан түлхүүр”-ийг гардуулж өгөв.
Ерөнхий сайд С.Батболд Унгарын хөгжлийн туршлагаас суралцах, хоёр орны хамтын ажиллагааг улам өргөтгөх үүд хаалгыг нээх түлхүүрийг гардан авсандаа баяртай байгаагаа илэрхийлэн хотын хүндэт зочны “Алтан дэвтэр”-т сэтгэгдлээ бичиж үлдээв.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Будапешт хотын дарга Д.Габор нар усны чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, Биокомбинат орчим үерийн усны далан барих, техник эдийн засгийнх нь үндэслэлийг хийх, соёлын өвийг хамгаалах, иргэдийн хурлын ажиллагааг идэвхижүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав гэж Засгийн газрын  Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.