Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Учрал: Т.Доржханд гэдэг поп нөхөр С.Одонтуяа гишүүний тархийг угаагаад ул боов тараахыг хуульчлах юм гэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийж, тэтгэврийг нэмэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-Ын гишүүн Н.Учрал “Монгол Улсын Ерөнхийлөгч чиглэл өгөөд засгийн газар тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгож нэмэх, эсэх асуудлыг хэлэлцэж байгаад үнэхээр баяртай байна. Нийт ахмадуудын 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэвэр авч буй. Иймд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байна” гэлээ.

Мөн тэрбээр, “Нэг хууль ч санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр С.Одонтуяа гишүүний тархийг угаагаад ул боов тараахыг хуульчлах юм гэнэ. Нэг ийм хийх ажилгүй нөхөртэй боллоо. Хэдэн жагсагчдад мөнгө өгөөд наадамгүй болгосон. Бөх нь ч барилдах чадахаа больсон. Сүүлдээ цагаан саргүй болж, ахмадаа дээдэлж хүндэлж чадахаа болих юм байна. АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг хүнээс Нийгмийн даатгалын мөнгийг олж авмаар байна. Тэр хүүд нь гудамжинд жагсаж байхаар аавынхаа гэрт очиж мөнгө олж ир гэж хэлье. Эдгээр хүмүүст хариуцлага тооцож ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх шаардлагатай” гэж хэлэв.  

5
ТэнэглэлТэнэглэл
1
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.