Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 47 нь зөрчил гаргасан тул 660 сая төгрөг ногдууллаа

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл буюу “Сонгуулийн хууль зөрчих” зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс 138, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс 32 нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, 25, 27 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэгт холбогдсон талаар СЕХ-ноос мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлэх, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил үйлдсэн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн шийтгэл хүлээлгэнэ.

Дээр дурдсан зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдээс 44 нь улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон учир тэдгээрт нийт 630 сая төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тухайд одоогийн байдлаар 3 нэр дэвшигч дээр дурдсан зөрчлийн улмаас 30 сая төгрөгийн торгуулийн шийтгэл аваад байгаа бөгөөд зөрчлийн зарим хэрэг шалган шийдвэрлэх шатандаа явж байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.