Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн багийн удирдлагууд “Иракийн эрх чөлөө” дайны сургамжаа хуваалцлаа

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Иракийн эрх чөлөө” дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийнхан уулзжээ. “Иракийн эрх чөлөө” дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд 2003 оноос хойш Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 ээлжийн 1200 гаруй цэргийн алба хаагч оролцсон. Өнөөдөр тэднийг төлөөлөн цэргийн багуудын захирагч, удирдах албан тушаалтнууд уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Цэргийн баг тус бүрийн үүрэг гүйцэтгэсэн үеийн онцлог, тухайн ажиллагааны үеийн туршлага, сургамж, сэтгэл зүйн болон материал, техникийн хангалт, бүтээлч үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцсон байна. Уг хэлэлцүүлгийн төгсгөлд цэргийн багуудын түүх, туршлага, сургамж, үйл ажиллагааг илтгэсэн баримтат кино, ном, гэрэл зургийн цомгийг бүтээх ажлын төлөвлөгөөг гаргажээ. Тодорхой хэлбэл, баримтад кино, номд ашиглах баримт, дүрс бичлэг, гэрэл зургууд, цэргийн алба хаагчдын дурсамжийг нэгтгэхээр болов. ЗХЖШ-ын даргын баталсан “Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгасны дагуу энэхүү хэлэлцүүлгийг ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газар болон Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсээс зохион байгуулж буй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.