Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Алтан өд-2021” наадмын “Утга зохиолын шилдэг” орчуулагчаар Б.Гэрэл шалгарлаа

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд-2021” наадмын “Утга зохиолын шилдэг” орчуулгаар Г.Г.Маркес “Эзэнтний намар” романы орчуулагч Б.Гэрэл тодорлоо.

Тэрбээр цахим хуудастаа “Энэ удаагийн шалгаруулалтад би Г.Г.Маркесийн “Эзэнтний намар”, “Монгол нутгаар зорчсон тэмдэглэл” гэсэн хоёр орчуулгаараа оролцлоо.

Надад итгэж хамтран ажилласан Болор судар хэвлэлийн газрын хамт олон, эрхлэгч Батсайханы Уранболор, редактор Сарангэрэл нартаа маш их баярлаж байна аа.

Мөн “Чин гүрний үед Монгол нутгаар зорчсон тэмдэглэл” номыг минь хянан тохиолдуулж номын дайтай ном болгосон түүхийн ухааны доктор Цэгмэдийн Цэрэндорждоо талархаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.