Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Булгантуяа: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг батлаагүй

Хөрөнгө оруулалтын тухай хууль багагүй шүүмжлэл дагуулаад буй. Уг хуулийн төслийг “батлагдсан, үндэсний аюулгүй байдалд томоохон хохирол учруулсан хууль баталлаа” гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгжээ.

Тус хуулийн төслийг Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын дөрвөн гишүүн боловсруулсан. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд дээрх хуулийг ихээхэн, шүүмжилж байв. 

Мөн иргэдийн дунд “МАН дандаа новшийн хуулиа сэмхэн амжуулдаг, шинэ сар далимдуулж олон хужаа нарыг эх орондоо үүрлэх, үүрийг нь бэлдэж байна” гэх мэт шүүмжилсэн сэтгэгдлүүд олны дунд ихээхэн өрнөж байна. Тэгвэл уг хуулийн төслийг баталсан, эсэх талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа. Тэрбээр, “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг цагаан сарын баяр болон тэтгэвэр нэмэх асуудлыг далимдуулж баталсан байна гэх ташаа мэдээлэл түгсэн байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг батлаагүй” гэлээ.

Эргэн сануулахад, Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байна.

  • 1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
  • “3.1.5.”гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа, Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч аж ахуйн нэгжийг:”
  • 2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж, 12.1.5, 12.1.6 дахь заалт болгох:
  • “12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
  • 12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;”
  • 3 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “12.1.6” гэснийг “12.1.7” гэж өөрчлөх.
  • 4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.