Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Морин хуурт зориулсан шинэ бүтээлийн уралдаан зарлав

Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Мөн эл чуулгыг үүсгэн байгуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч, удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны мэндэлсний 70 насны ой тохиох юм. Үүнтэй холбогдуулан “Цэндийн Батчулуун” сангаас санаачлан, Улсын филармонийн дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид болон энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуусын дунд морин хуурт зориулсан шинэ бүтээлийн уралдаан зарлалаа. Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан “Орчин цагийн морин хуурын хөгжил хурдацтай, хүчтэйгээр хөгжин буйн гол хүчин зүйл нь түүхэн цаг хугацааны гарамгай хуурчдын болон Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын хамтын зүтгэлийн үр дүн” хэмээв. Уралдааныг дөрөвдүгээр сарын 10-18-нд зохион байгуулах бөгөөд морин хуурт зориулсан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалтын урын санг баяжуулах, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Оролцогчдыг дөрөвдүгээр сарын 10 хүртэл бүртгэх бөгөөд шилдгээр шалгарсан таван бүтээлийг 2022 оны дөрөвдүгээр 18-нд ДБЭТ-т болох Ардын жүжигчин Ц.Батчулууны 70 насны ойн хүндэтгэлийн тоглолтод оролцуулж, шагналыг нь гардуулах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.