Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хүрээ донж” нэвтрүүлгийг ирэх сарын 4-нд хүргэнэ

МҮОНРТ-ээс Сар шинийн баярт зориулсан “Хүрээ донж” цагаан эсгийн ёслолын арга хэмжээг жил бүр зохион байгуулж, үзэгчдэд хүргэдэг. Эл арга хэмжээнд уран бүтээлчид үндэсний хувцсаар гоёж оролцдог бөгөөд орчин үеийн хүүхэд, залууст өнөө цагийн шилдэг уран бүтээлчдээр дамжуулан үндэсний хувцас, соёлын өв, ахуйг сурталчлах зорилготой юм. Өнөө жилийн арга хэмжээ “Гоё юм бэ” булан, зочны ярилцлага, уран бүтээлчдийн тоглолт, загварын шоу гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Гавьяат жүжигчин, дуучин С.Наран, дуучин Б.Халиун, Ч.Сэлэнгэ, загвар өмсөгч Д.Долгион, Д.Сарангуа, жүжигчин Ч.Пүрэвжав, О.Цэнгэлбаяр зэрэг уран бүтээлчдийн оролцсон “Хүрээ донж”-ийг ирэх сарын 4-нд хүлээн авч үзээрэй.

Бэлтгэсэн А.Тайшир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.