Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 100 гутал хийж өгчээ

“Чиг” гутлын үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан чиг баригчтай 100 хос гутал хийж өгчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хамтран байгуулсан “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагынханд тэдгээр гутлыг хүлээлгэн өгсөн байна. Хүүхдүүдэд зориулсан гутлыг “Чиг”-ийн ажилчид өөрсдөө урлажээ. Чиг баригчтай гутал нь хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа саажилттай хүүхэд зөв, тэгш алхаж, гишгэхэд сургах зориулалттай юм. Гутал хийх арьсыг нь ч “Их эргэлт” компанийнхан хандивласан байна.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.