Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэвсэгт хүчний даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалт болов

Зэвсэгт хүчний даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалтыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. “Ахлагчийн албаны хөгжил, хэтийн төлөв” сэдвийн дор явагдаж буй энэ удаагийн цугларалтад Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын даргалах албан тушаалын ахлагч нар оролцож байна. Цугларалтын эхэнд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг “Зэвсэгт хүчний хөгжил ба Ахлагчийн алба” сэдвээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Мөн цугларалтын хоёр дахь өдөр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний удирдах албан тушаалын ахлагч нартай уулзан санал солилцож, үүрэг өглөө. Энэхүү цугларалтын үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, БХМСҮТ-ийн захирал тэргүүн ахлагч М.Гансүх болон ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нар хичээл зааж, харилцан ярилцлага өрнүүлэн санал солилцсон юм. Цугларалтаар хөндсөн лекцийн сэдвүүд нь Зэвсэгт хүчний хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсон, цаг үеийн шаардлага, хэрэгцээг хангасан, даргалах албан тушаалын ахлагч нарын гүйцэтгэх үүрэг, оролцоо, тэдний манлайлах, биеэр үлгэрлэн дагуулах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэнээрээ чухал ач холбогдолтой байгааг цугларалтад оролцогсод онцолж байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.